X-ReadManga — Нууцлалын бодлого Сvvлд шинэчилсэн: 2026-08-27 X-ReadManga ("бид", "энэ extension") нь Chrome Extension бөгөөд манга/webtoon хуудсан дээрх текстийг таньж (OCR), Монгол хэл рvv орчуулж, орчуулгыг зургийн харгалзах хэсэгт харуулдаг vйлчилгээ юм. Энэ баримт бичиг нь бид ямар мэдээлэл цуглуулдаг, яагаад, хэрхэн ашигладаг талаар тодорхой тайлбарлана. 1. Бид цуглуулдаг мэдээлэл - Утасны дугаар: акаунт vvсгэх/нэвтрэхэд ашиглагдана (нэвтрэх нэр). - PIN код: зөвхөн шифрлэгдсэн (bcrypt hash) хэлбэрээр хадгалагдана — бид таны бодит PIN-ийг ХЭЗЭЭ Ч уншиж чадахгvй, зөвхөн тэдгээрийг харьцуулдаг. - Орчуулгын vлдэгдэл (credit balance) болон төлбөрийн тvvх: QPay-ээр хийсэн цэнэглэлтийн бvртгэл. - Орчуулах гэж дарсан зургийн өгөгдөл: та манга хуудсан дээрх зурган дээр дарж орчуулга хvсэх бvрд, тухайн зургийн дата бидний backend (мөн текст таних/орчуулах зорилгоор OpenAI-ийн API) руу дамжина. Эх зургийг бид хэзээ ч хадгалдаггvй — зөвхөн орчуулгын текст+координатыг ашиглаад, ЗУРГАНД ДАХИН ХАНДДАГГvй. 2. Бид цуглуулдаггvй мэдээлэл - Таны бvх browsing history (зөвхөн идэвхжсэн manga хуудсуудын зурган контентыг л, зөвхөн та ЗОРИУДЛАН дарсан vед л боловсруулдаг). - Зар сурталчилгааны tracking, analytics/fingerprinting. - Нэвтрэх нэр/PIN-ээс бусад хувийн танигдах мэдээлэл (нэр, имэйл, хаяг заавал биш). 3. эрхийн шалтгаан Extension нь ямар ч вэбсайт дээр манга/webtoon контент илэрвэл ажиллах ёстой тул (зөвхөн урьдчилан тодорхойлсон цөөн хэдэн сайт биш, хэрэглэгч ямар ч манга уншигч сайт ашиглаж болно тул) бvх URL дээр идэвхжих зөвшөөрөл шаардлагатай. Гэхдээ extension нь зөвхөн зурган дотор текст, манга-шинж чанартай (харьцаа, хэмжээ) зураг илэрсэн vед л боловсруулалт хийдэг — энгийн вэб хуудас, мэдээ, blog дээр юу ч хийхгvй, юу ч дамжуулахгvй. 4. Гуравдагч талд дамжуулагдах мэдээлэл - OpenAI (текст таних/орчуулах): таны орчуулуулсан зургийн контент (текст/зураг) OpenAI-ийн API руу явна — OpenAI-ийн өөрийн Usage Policy (https://openai.com/policies/usage-policies)-ийн дагуу боловсрогдоно. - QPay (төлбөр): цэнэглэлт хийхэд QPay-ийн төлбөрийн систем рvv холбогдоно — бид таны банкны карт/дансны мэдээллийг ХАДГАЛДАГГvй (QPay өөрөө удирдана). 5. Мэдээллийн хадгалалт ба устгал Мэдээлэл манай серверт (Postgres DB) хадгалагдана. Акаунтаа устгуулах, эсвэл мэдээллээ арилгуулах хvсэлтэй бол: xreadmanga.mn@gmail.com хаягаар холбогдоно уу. 6. Холбоо барих Асуулт, гомдол, хvсэлт байвал: xreadmanga.mn@gmail.com